Тусламж
Түгээмэл асуулт
Захиалга, төлбөр, хүргэлт, буцаалтын талаар хамгийн их асуудаг асуултууд. Хариултаа олохгүй бол бидэнтэй холбогдоорой.
23 асуулт · 6 сэдэв
Захиалга
«Бэлэн байгаа», «Урьдчилсан захиалга», «Захиалгаар» гэсэн нь юу гэсэн үг вэ?
«Бэлэн байгаа» бараа манай Улаанбаатар дахь агуулахад байгаа тул 1–2 хоногт хүргэнэ.
«Урьдчилсан захиалга» — барааг дахин татан авч байгаа, ирмэгц хүргэнэ.
«Захиалгаар» — таны төлбөр орсны дараа гадаадын нийлүүлэгчээс шууд захиалж, барааны хуудсанд заасан хугацаанд ирнэ.
Нэг захиалга хэд хуваагдаж ирж болох уу?
Тийм. Сагсанд өөр өөр нийлүүлэгчийн бараа байвал тус бүр өөрийн хугацаанд ирнэ. Захиалгын хуудсанд ачаа бүрийн явцыг тусад нь харуулна. Хүргэлтийн төлбөрийг нэг л удаа тооцно.
Захиалга хийхэд бүртгэл хэрэгтэй юу?
Утасны дугаараа нэг удаа баталгаажуулахад хангалттай. Баталгаажуулалт нь таны утаснаас verify.mn руу нэг SMS илгээх замаар хийгдэх ба SMS-ийн төлбөрийг (150₮) таны оператор тооцно.
Захиалгаа хэрхэн хянах вэ?
«Миний бүртгэл» → «Захиалгууд» хэсэгт ачаа бүрийн явц харагдана. Мөн төлбөр төлөгдөхөд ирэх SMS дээрх холбоосоор нэвтрэлгүйгээр хянах боломжтой.
Каталогт байхгүй барааг захиалж болох уу?
IKEA-гийн болон Солонгосын нийлүүлэгчдийн бүх бараа каталогт ороогүй байж болно. Холбоо барих хуудсаар барааны холбоосыг илгээвэл бид шалгаж, боломжтой бол үнийн санал өгнө.
Төлбөр
Ямар төлбөрийн хэлбэр байдаг вэ?
QPay (бүх банкны апп), SocialPay, Storepay-ээр 4 хувааж төлөх, байгууллага бол нэхэмжлэхээр банкны шилжүүлэг. Дэлгэрэнгүйг төлбөрийн нөхцөл-өөс үзнэ үү.
Үнэд юу багтсан бэ?
Барааны үнэ, олон улсын тээвэр, гаалийн татвар, НӨАТ бүгд багтсан. Хүргэлт, угсралтын үйлчилгээ сонгосон бол төлбөр хийхээс өмнө тусад нь харагдана. Хүлээн авахдаа нэмэлт мөнгө төлөхгүй.
Ханш өсвөл үнэ өөрчлөгдөх үү?
Сайт дээрх үнэ ханшаас хамааран өөрчлөгдөж болох ч таны төлсөн захиалгын үнэ хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Storepay-ээр хэрхэн хувааж төлөх вэ?
Төлбөрийн алхамд Storepay-г сонгоход таны Storepay-д бүртгэлтэй утсанд хүсэлт очно. Апп дотроо баталгаажуулсны дараа эхний хэсэг төлөгдөж, үлдсэн 3 хэсгийг Storepay-ийн хуваарийн дагуу төлнө.
И-баримт авах уу?
Тийм. Төлбөр төлөгдмөгц хувь хүн эсвэл байгууллагын нэр дээр И-баримт автоматаар гарч, захиалгын хуудсанд хадгалагдана.
Хүргэлт
Хүргэлтийн төлбөр хэд вэ?
Төв дүүргүүдэд 5,000₮ (200,000₮-өөс дээш үнэгүй), Налайх, Багануур, Багахангайд 15,000₮ (500,000₮-өөс дээш үнэгүй). Дэлгэрэнгүйг хүргэлтийн нөхцөл-өөс үзнэ үү.
Орон нутагт хүргэх үү?
Одоогоор зөвхөн Улаанбаатар хотод хүргэж байна. Улаанбаатар дахь хаягаар захиалж, унаанд тавиулж болно. Орон нутгийн хүргэлт удахгүй нэмэгдэнэ.
Хүргэлтийн өдрөө сонгож болох уу?
Хүргэлтийн өдөр жолооч урьдчилан залгаж цагаа тохирно. Тодорхой өдөр хүсвэл захиалгын тэмдэглэлд бичээрэй.
Гадаадаас ирэх бараа хойшилбол яах вэ?
Бид SMS-ээр урьдчилан мэдэгдэнэ. Та тухайн ачааг цуцалж, төлсөн мөнгөө бүрэн буцаан авах эрхтэй.
Угсралт хийж өгөх үү?
Тийм, тавилгын хуудсан дээр «Угсралт захиалах»-ыг сонгоно. Үнэ 15,000₮-өөс. Угсралтын үйлчилгээ
Буцаалт ба цуцлалт
Барааг буцааж болох уу?
Гэмтэлтэй эсвэл буруу бараа ирсэн бол хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор холбогдоно уу. «Бэлэн байгаа» барааг хэрэглээгүй, савлагаа бүрэн бол 7 хоногт буцааж болно. Дэлгэрэнгүйг буцаалтын нөхцөл-өөс үзнэ үү.
Захиалгаа цуцалж болох уу?
Төлөгдөөгүй захиалгыг хүссэн үедээ, төлөгдсөн ачааг хүргэлтэд гарах эсвэл нийлүүлэгчид илгээгдэхээс өмнө «Миний захиалга» хуудаснаас цуцална.
Мөнгө хэзээ буцаж орох вэ?
Цуцлалт, буцаалт баталгаажсанаас хойш ажлын 7 өдрийн дотор төлсөн аргаар тань буцаана.
Бараа
Бараа жинхэнэ үү?
Тийм. Бид зөвхөн албан ёсны борлуулагч, баталгаат нийлүүлэгчээс худалдан авдаг. ebasket нь эдгээр брэндийн албан ёсны дэлгүүр биш, бие даасан худалдаалагч юм.
Тайлбар орчуулгатай зөрвөл аль нь зөв бэ?
Гадаадаас ирэх барааны хуудсан дээр «Эх хэлээр» хэсэгт нийлүүлэгчийн эх мэдээлэл байдаг. Зөрүү гарвал эх мэдээлэл давуу.
Баталгаат хугацаа байдаг уу?
Цахилгаан бараа, тавилгад үйлдвэрлэгчийн баталгаа үйлчилнэ. Доголдол илэрвэл захиалгын дугаартайгаа бидэнд хандаарай, бид нийлүүлэгчтэй холбож шийднэ.
Бүртгэл
Яагаад нууц үг байхгүй вэ?
Бид утасны дугаараар нэвтрүүлдэг. Нэг удаа баталгаажуулсан төхөөрөмж 90 хоног нэвтэрсэн хэвээр байна. Хүсвэл хурууны хээ, царай таних (passkey) нэмж болно.
Утасны дугаараа солих бол яах вэ?
«Тохиргоо» хэсгээс шинэ дугаараа баталгаажуулна. Захиалгын түүх тань хэвээр үлдэнэ.