Тусламж
Хэрхэн захиалах вэ?
Таван алхамтай, 3 минут орчим. Утасны дугаараа нэг удаа баталгаажуулсны дараа дахин нэвтрэх шаардлагагүй.
Дэлгүүр хэсэхЗахиалгын таван алхам
Бараа сонгох
Ангилал, брэнд, хайлтаар бараагаа олоод хуудсан дээрх үнэ, хүргэлтийн хугацаа, өнгө хэмжээг шалгана.
Сагсанд нэмэх
Сагсанд бараа ачаа ачаагаараа бүлэглэгдэнэ: бэлэн бараа, IKEA, Солонгос бараа тус тусын хугацаатай.
Хаягаа оруулах
Дүүрэг, хороогоо сонгож, газрын зураг дээр байршлаа тэмдэглэнэ. Хүргэлтийн төлбөр шууд тооцогдоно.
Төлбөр төлөх
QPay, SocialPay эсвэл Storepay-ээр 30 минутын дотор төлнө. Төлбөр орсон даруйд SMS ирнэ.
Хянах, хүлээн авах
Ачаа бүрийн явцыг «Миний захиалга» болон хянах холбоосоор харна. Хүргэлтэд гарахад SMS-ээр мэдэгдэнэ.
Бараа гурван янзаар зарагддаг
Барааны хуудас, картын дээрх тэмдэг нь тухайн бараа хэзээ, хаанаас ирэхийг хэлдэг:
Бэлэн байгаа — Улаанбаатарын агуулахад байгаа. Төлбөр баталгаажсанаас хойш 1–2 хоногт хүргэнэ.
Урьдчилсан захиалга · N–M хоног — агуулахад дууссан, бид дахин татан авч байгаа. Ирмэгц танд хүргэнэ.
Захиалгаар · N–M хоног — таны төлбөр орсны дараа нийлүүлэгчээс шууд захиална. Хугацааг хоногийн хүрээгээр харуулна.
Нэг бараа хэсэгчлэн бэлэн байж болно: жишээ нь 5 ширхэг захиалахад 2 нь бэлэн, 3 нь урьдчилсан захиалгаар ирнэ. Сагс үүнийг тусад нь харуулна.
Нэг захиалга хэд хуваагдаж ирж болох уу?
Тийм. Сагсанд өөр өөр эх сурвалжийн бараа байвал захиалга ачаа ачаагаараа хуваагдана. Ачаа бүр өөрийн хугацаатай, өөрийн хянах түүхтэй. Бэлэн бараагаа хүлээлгүй түрүүлж авна, гаднаас ирэх бараа ирмэгц тусад нь хүргэгдэнэ.
Хүргэлтийн төлбөрийг захиалгад нэг л удаа тооцно.
Түгээмэл асуулт
Бүртгэлгүйгээр захиалж болох уу?
Захиалга хийхдээ утасны дугаараа нэг удаа баталгаажуулна. Энэ нь таны бүртгэл болж, захиалгын түүх, хадгалсан бараа тань тэнд хадгалагдана. Нэг төхөөрөмж дээр 90 хоног нэвтэрсэн хэвээр байна.
Төлбөрөө 30 минутад төлж амжаагүй бол яах вэ?
Төлөгдөөгүй захиалга 30 минутын дараа автоматаар цуцлагдаж, бэлэн бараа бусад худалдан авагчид нээгдэнэ. Сагс тань хэвээр үлдэх тул дахин захиалахад болно.
Захиалгаа өөрчилж болох уу?
Төлбөр төлөгдсөний дараа барааг нэмэх, хасах боломжгүй. Харин хүргэлтэд гараагүй ачааг цуцалж, шинээр захиалж болно. Холбоо барих хуудсаар бидэнд хандана уу.
Асуух зүйл байна уу?
Захиалга, төлбөр, хүргэлтийн талаар ажлын цагаар утсаар, бусад үед зурвасаар хариулна.
Холбоо барих